Үйлчилгээний нөхцөл
Хувилбар 1.0 · Хамрах хүрээ: Sormuus.mn
1. Ерөнхий зүйл
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Sormuus.mn (цаашид “Салон” гэх)-ы цахим хуудсаар дамжуулан үзүүлж буй цаг захиалга, бараа бүтээгдэхүүний худалдаа, сургалтын үйлчилгээнд хамаарна.
Та цахим хуудсанд бүртгүүлэх, захиалга хийх болон үйлчилгээг ашиглахын өмнө энэхүү нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн байна. Үйлчилгээг ашигласнаар энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Хэрэв та энэхүү нөхцөлийг зөвшөөрөхгүй бол цахим хуудас болон холбогдох үйлчилгээг ашиглахаас татгалзана уу.
2. Бүртгэл ба хэрэглэгчийн данс
- Бүртгэл үүсгэхдээ утасны дугаарыг ашиглах бөгөөд тухайн утасны дугаар нь хэрэглэгчийн нэвтрэх мэдээлэл болно.
- Та өөрийн болон хуульд заасан үндэслэлээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээллийг үнэн зөвөөр оруулах үүрэгтэй.
- Хэрэглэгч өөрийн нэвтрэх мэдээллийн нууцлалыг хангах бөгөөд өөрийн дансаар хийгдсэн үйлдэлд хариуцлага хүлээнэ.
- Худал, зөрүүтэй мэдээлэл ашигласан, бусдын нэрийн өмнөөс зөвшөөрөлгүйгээр захиалга хийсэн, эсхүл системийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд Салон тухайн дансыг түр хугацаагаар түдгэлзүүлэх, хязгаарлах эрхтэй.
3. Цаг захиалга ба урьдчилгаа төлбөр
- Цаг захиалга нь урьдчилгаа төлбөр амжилттай төлөгдсөний дараа баталгаажна.
- Урьдчилгаа төлбөрийг 15 минутын дотор төлөөгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдаж, тухайн цагийн хуваарь дахин чөлөөлөгдөнө.
- Урьдчилгаа төлбөрийн хэмжээ нь 20,000₮ байна. Үлдэгдэл төлбөрийг үйлчилгээг хүлээн авсны дараа Салонд төлнө.
- Захиалгыг үйлчилгээ эхлэхээс хамгийн багадаа 60 минутын өмнө хийх боломжтой байна.
4. Захиалга цуцлах болон төлбөр буцаах
- Захиалгыг үйлчилгээ эхлэхээс 12 цагийн өмнө хүртэл цуцлах боломжтой.
- Дээрх хугацаа өнгөрсний дараа захиалгыг цуцалсан, эсхүл урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээнд ирээгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй.
- Салоны буруутай үйл ажиллагаа, эсхүл Салоноос шалтгаалсан нөхцөлөөр захиалсан үйлчилгээ үзүүлээгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг бүрэн буцаан олгоно.
- Төлбөрийн буцаалтыг тухайн төлбөр хийгдсэн сувгаар буюу QPay системээр дамжуулан гүйцэтгэнэ. Буцаан олголт дансанд тусах хугацаа нь банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн боловсруулалтын хугацаанаас хамаарч болно.
5. Бараа бүтээгдэхүүн ба хүргэлт
- Барааны үлдэгдлийг захиалга баталгаажих үед шалгана. Захиалсан барааны үлдэгдэл хүрэлцэхгүй болсон тохиолдолд Салон хэрэглэгчтэй холбогдож, төлөгдсөн төлбөрийг буцаан олгоно.
- Хэрэглэгч хүргэлтийн хаяг болон холбогдох мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу, дутуу мэдээлэл оруулснаас үүдэн гарах нэмэлт хүргэлтийн зардлыг хэрэглэгч хариуцна.
- Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын улмаас дахин худалдах боломжгүй бараа, тухайлбал сормуус, наах материал зэрэг бүтээгдэхүүний савлагаа задарсан, ашиглагдсан тохиолдолд буцаалт хийхгүй.
6. Сургалтын үйлчилгээ
- Сургалтын суудлыг урьдчилгаа төлбөр төлсөн дарааллын дагуу баталгаажуулна.
- Сургалт эхлэхээс өмнө Салоны шалтгаанаар сургалт цуцлагдсан тохиолдолд төлсөн төлбөрийг бүрэн буцаан олгоно.
- Суралцагчийн хүсэлтээр сургалтад оролцохоос татгалзах, цуцлах тохиолдолд энэхүү нөхцөлийн 4 дүгээр зүйлд заасан захиалга цуцлах болон төлбөр буцаах журам нэгэн адил үйлчилнэ.
7. Төлбөр тооцоо
Төлбөрийг QPay төлбөрийн системээр дамжуулан хүлээн авна. Салон нь хэрэглэгчийн картын дугаар, CVV код, банкны нууц үг болон бусад төлбөрийн хэрэгслийн нууц мэдээллийг хадгалахгүй.
Төлбөрийн гүйлгээ болон төлбөрийн мэдээллийг боловсруулах үйл ажиллагааг QPay болон холбогдох банк, төлбөрийн байгууллага өөрийн нөхцөл, журмын дагуу гүйцэтгэнэ.
8. Хориглох үйлдэл
Хэрэглэгч дараах үйлдлийг хийхгүй байх үүрэгтэй:
- Системийн хэвийн ажиллагаанд саад учруулах зорилгоор автоматжуулсан хэрэгсэл ашиглан хэт олон хүсэлт илгээх, системд хэт ачаалал үүсгэх;
- Бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах, бусдын нэрийн өмнөөс захиалга хийх, бусдыг төөрөгдүүлэх;
- Цахим хуудас болон системийн аюулгүй байдлыг зөвшөөрөлгүйгээр шалгах, нэвтрэх, өөрчлөх, хамгаалалтын механизмыг тойрч гарахыг оролдох;
- Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн бусад үйлдэл хийх.
9. Хариуцлагын хязгаар
Салон нь өөрийн боломжит хэмжээнд цахим үйлчилгээний хэвийн ажиллагааг хангахыг зорих боловч интернетийн сүлжээний доголдол, техникийн саатал, банк, QPay, хостинг болон бусад гуравдагч этгээдийн үйлчилгээний тасалдал зэрэг Салоны хяналтаас үл хамаарах шалтгаанаас үүссэн шууд бус хохирлыг хариуцахгүй.
Үйлчилгээний чанар, бараа бүтээгдэхүүн болон захиалгатай холбоотой гомдол, санал хүсэлтийг үйлчилгээ авсан буюу бараа хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Салонд мэдэгдэнэ үү.
10. Маргаан шийдвэрлэх
Энэхүү нөхцөлтэй холбоотой аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөж, эв зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ.
Харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, шүүхээр шийдвэрлүүлнэ.
11. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт
Салон нь үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай тохиолдолд шинэчлэх, өөрчлөх эрхтэй. Нөхцөл шинэчлэгдсэн тохиолдолд хувилбарын дугаар шинэчлэгдэж, хэрэглэгч дараагийн захиалга хийхдээ шинэчилсэн нөхцөлтэй танилцаж, дахин зөвшөөрнө.
Одоогийн хувилбар: 1.0.
12. Холбоо барих
Утас: 95004694
Хаяг: Баруун 4 зам Gem Palace 10 давхар 1006тоот
Хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж байгаа талаар Нууцлалын бодлогоос дэлгэрэнгүй танилцана уу.